Рио 2016 олимпийн наадмын 14 дэх өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаан болж өнгөрлөө. 74 кг-ийн жинд ДАШТ-ийн мөнгөн медальт 1994 онд төрсөн Ираны тамирчин Хассан Яздани алтан медаль хүртсэн бол 57 кг-ийн жинд Лондонгийн олимпийн мөнгөн медальт Гүржийн бөх Владимер Кинчегашвили алтан медаль хүртсэн юм.
↧