Монголын хамгийн анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болох хүндхэн шалгуурыг Интермед эмнэлэг амжилттай давлаа. Чикаго хотод төвтэй дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг 1994 онд байгуулагдсан JCI буюу Joint Commission International байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчид энэ сарын 15-19-ний өдрүүдэд тус эмнэлэгт ажилласан байна.
↧