Монголын эдийн засагт сэргэх найдвар байна уу. Ийм асуултыг сүүлийн жилүүдэд ихээр тавих болсон ч хариулт нь тодорхойгүй удлаа. Ингээд шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш дээрх асуулт зүй ёсоор тавигдаж, Засгийн газрын тэргүүн нь тодорхой хариулт өгөв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй” гэдгийг мэдэгдээд, манай улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байгааг зарласан юм.
↧