Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцож буй үндэсний дээд лигийн аварга “Эрчим” өнөөдөр эхний тоглолтоо “Три Стар” клүбтэй /Непал/ хийлээ.
Дээд лигийн есөн удаагийн аварга “Эрчим” өмнө нь “Три Стар” клубтэй хоёр удаа учираа таарахдаа нэг хожигдож (2:1) нэг тэнцэж (1:1) байсан. Өнөөдрийн тоглолтын эхний 10 минутад “Эрчим” илүү тоглолтыг үзүүлэн, хаалга чиглэсэн хэд хэдэн цохилтыг гүйцэтгэсэн. Гэвч 14 дэх минутад хаалгач Б.Ариунболд хайхрамжгүй алдаа гаргасаныг эсрэг багийн легионерь довтлогч Каяоде Мартин ашиглан тооны харьцааг нээв.
↧