Дэлхийн шатрын 42 дугаар олимпиадад өрсөлдөж буй Монголын шатарчдыг танилцуулъя. Олимпиадын дөрвөн тоглолтын дараах байдлаар эрэгтэй шатарчдыг Хятад, Украйн, Азербайжан-1,Энэтхэг , Беларус,Голланд улсын шатарчид дөрвөн хожижлтой тэргүүлж байна. Монголын эрэгтэй шатарчид гурав хожиж нэг тэнцэн 180 багаас 13 дугаар байрт бичигдэв. Эмэгтэй шатарчдыг Украйн, Серби, Орос, Казакстан улсын шатарчид дөрвөн хожлоор тэргүүлж байгаа бол Монголын шатарчид хоёр хожиж хоёр хожигдон 140 багаас 53 дугаар байрт бичигдлээ.
↧