Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй хоёр лигийн нэг болох “Хүрхрээ” нэгдүгээр лигийн сүүлийн тойрог үргэлжилэн явагдаж байна.
Хоёр дахь жилдээ зохиогдож буй Нэгдүгээр лигийн эхний хоёр байрт “Гоёо”, “Атлетик 220” багууд шалгарч ирэх жил дээд лигт дэвших нь тодорхой болсон. Харин хүрэл медалийн төлөх өрсөлдөөн “Арвис”, “Соёмбын Барсууд”, “Шарын Гол” багуудын хооронд өрнөөд байсан. Тэгвэл өнөөдөр “Арвис” клуб мөнгөн медаль хүртсэн “Атлетик 220”-той тоглолоо.
↧