Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Ц.Сайнбаяр дэлхийн шатрын олимпиадад шүүгчээр ажиллана

$
0
0
Олон улсын шатрын холбоо Азербайжан улсын Баку хотноо есдүгээр сарынн 1-14-нд явагдах дэлхийн шатрын 42 дугаар олимпиадад ажиллах шүүгчдийн нэрсийг зарлалаа. Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн Олон Улсын Шатрын Холбооны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, ОУШХ-ны Шатрыг Сургуулиудад дэлгэрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч, Олон улсын шүүгч /IA/, Олон улсын шатрын холбооны зөвлөх дасгалжуулагч/FST/ Ц.Сайнбаяр ажиллахаар болсон байна. Мөн Дэлхийн шатрын олимпиадын үеэр хуралдах Олон улсын шатрын Холбооны 87 дугаар их чуулганд Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Цэрэндоржийн Сайнбаярт Олон Улсын Зохион Байгуулагч цол олгуулахаар Монголын Шатрын Холбооны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр тодорхойлолтыг илгээлээ. Өмнө нь Олон Улсын Зохион Байгуулагч цолыг Олон улсын шүүгч, Олон улсын шатрын холбооны мастер Г.Алтан-Оч хүртэж байсан юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976