Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Эдийн засгийн хямралын үед бизнесмэнүүд юу хийх талаар, бүх хүнд таарах бэлэн “жор” байхгүй”

$
0
0
Эдийн засгийн хямралтай нөхцөлд үйл ажиллагаа нь доголдож, борлуулалт нь багасаж байгаа компани, аж ахуйн нэгжүүд эн тэргүүнд юу хийх ёстой вэ. Үүнд тухайн бизнесээс хамаарч өөр өөр хариулт, шийдэл хэлэх нь дамжиггүй. Гэхдээ бүгдэд нь хамаатай зүйлс гэж бас бий. Тухайлбал, борлуулалт муу, хөрөнгө оруулалт олдохгүй үед бизнесүүд эн тэргүүнд нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай болж байна. 12 ажилтантай, жижиг үйлдвэрт зөвхөн хоёр нь борлуулалтын төлөө гүйж байсан бол одоо бүгд борлуулалт хийх хэрэгтэй болж байна. Харин үйлчилгээний газрууд үнээ бууруулахаас илүүтэй үйлчилгээний соёл, бүтээгдэхүүний чанараа сайжруулж өрсөлдөх шаардлага тулгарч байна. Нэгэнт зах зээлд мөнгөгүй бол бараа солилцооны саналуудыг ч нухацтай судалж үзэхэд илүүдэхгүй. Ер нь бол хямралыг бизнесээ өөрчлөх, шинэчлэх боломж гэж харах хэрэгтэй. Компани, ажилтан төдийгүй удирдлагууд өөртөө өмнө нь анзаарч, ашиглаж байгаагүй ямар ур чадвар, нөөц бололцоо буйг эхлээд сайн судлах хэрэгтэй талаар “Хөгжлийн шийдэл” ТББ-ын бизнесийн ахлах зөвлөх Б.Баярчимэг, П.Амармэнд нар зөвлөж байна. Тэд дээрх асуултад ийн хариулж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles