50 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн Бутан улсын Тимпу хотод өндөрлөлөө. Тэмцээний эхний өдрүүдэд Монгол Улсаа төлөөлөн долоон тамирчин оролцсноос Г.Гансаруул, Г.Угалзцэцэг нар алтан медаль хүртэж Ази тивийн аварга болсон талаар мэдээлсэн. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр Монголын эмэгтэй тамирчид хос мөнгөн медаль хүртжээ.
-Women's Model Physique up to 160cm ангилалд тамирчин А.Ичинноров,
-Women's Model Physique over 165cm ангилалд тамирчин Б.Гэрэлцэцэг нар МӨНГӨН медаль хүртлээ.
↧