Нийгэм эдийн засгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards 2013” шагналтнуудаа тодрууллаа.
“Bloomberg Awards 2013”-ын хамгийн эхний цом буюу "Оны шилдэг иноваци"-ийг ITZone компанийн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем” хүртлээ.
Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжсэн “еPRS” буюу “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Цахим Систем”–ийг ITZone компани амжилттай хэрэгжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2013 оны 8-р сарын 19-ны өдөр хүлээлгэн өгсөн билээ.
↧