Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг цорын ганц газар бол “Үндэсний соёл амралтын хүрээлэн” буюу парк гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх.
Гэтэл энэхүү газрыг дагасан асуудал сүүлийн үед ар араасаа хөвөрч эхэллээ. Хоёр хоногийн өмнө “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д байх “сансрын хөлөг” гэх тоглоомын гинж тасарчээ.
Энэ талаар сурвалжилахаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-г зорьсон юм.
Биднийг очиход гинж нь тасарсан гэгдэх сансрын хөлгийг засварлаж байлаа. Энэхүү тоглоомыг өнөөдөртөө багтааж засаж дуусахаар ажиллаж байгаа гэдгийг тэнд ажиллаж байсан хүмүүс хэлж байсан.
↧