Хоёр өдрийн турш хуралдсан Монголын эдийн засгийн форумд Эдийн засгийн хөгжлийн сайд огт харагдаагүй нь хүмүүсийг гайхшруулсан. Ерөнхий сайдын 30 минут уулзалтын үеэр энэхүү чуулганд яагаад оролцоогүй талаар тодруулахад “Эдийн засгийн чуулганыг Засгийн газар биш Монголын эдийн засгийн чуулган ТББ зохион байгуулж байгаа. Тэд энэ жилээр шинэ журам хэрэгжүүлж, дуртай нэг нь ороод үг хэлдэг бишээр зохион байгуулсан юм билээ. Хэнийгээ урих, хэнийг оруулахгүй байх нь Засгийн газар бус тухайн төрийн бус байгууллагын мэдэх асуудал” гэсэн хариултыг өглөө.
↧