УИХ-ын 2016 оны 6 дугаар тогтоол батлагдаж, Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-н ий Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана.
Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ.
↧