Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн санаачлан зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний арга хэмжээнд оролцож Монгол улс уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг гардуулан өгөв. Уг арга хэмжээний үеэр 31 орон батламж бичгээ гардуулан өгснөөр 60 орон гэрээнд нэгдэн орж тэдгээрийн нийт хүлэмжийн хийн ялгарал 47,5%-д хүрсэн нь уг гэрээ 2016 онд багтан хүчин төгөлдөр болох найдлага төрүүлсэн чухал арга хэмжээ болов.
↧