Сайн мэдээ дуулгая, уншигчид аа. Барьсан орон сууцныхаа талбайгаас хумсалж, худалдан авагчдад 2.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан компаниуд бүгд буруугаа ухамсарлан, гэмээ цайруулж эхэллээ.
Иргэдийг хохироосон 52 компаниас 51 нь хоёр сарын өмнөөс алдаагаа засаж эхэлсэн бол “Тайгам Алтай” ганцаараа эсэргүүцэн үлдээд ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн.
Иргэдэд хамгийн их хохирол учруулсан гурван компанийн нэг “Тектоник” гэхэд “Khansvill” хорооллоос нь байр аваад хохирсон 23 иргэний 425.992.827 сая төгрөгийг буцааж өгөөд байна.
↧