“Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээр олонд танигдсан СТА, жүжигчин М.Саранцэцэгтэй хэдэн хором ярилцлаа.
-Сүнжид багш сайхан зусаж байна уу? Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд таныг оролцож байна гэж сонслоо. Та хэнийг “сойж”, дэмжиж байна вэ?
-Монгол улс хөгжлийн шинэ гараанд ирээд байна. Алсыг зорин давхиж яваа автомашинтай эх орноо, энэ улсаа зүйрлэж нэг бодъё. Нийслэл, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн дөрвөн дугуйтай машин хөгжил гэдэг газар руу хурдалж явна гэж бодъё. Нэг дугуй нь сондгой бол хол явах уу? Өөр машины, ондоо хэмжээтэй дугуйн дээр догонцсон тэрэг хол явах нь битгий хэл аваар осол ч болж мэднэ шүү дээ.
Бид улс орон гэдэг машиныхаа хөтлөх дугуйнд нь хөндлөн, том саад тавимааргүй байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа юм.
↧