Японы 80 настай иргэн Юичиро Миура дэлхийн хамгийн өндөр уул Эверестийг байлдан дагуулж, дэлхийн зулайд гишгэсэн хамгийн өндөр настнаар тодрохоор бэлтгэж байна.
Тэрээр эдүгээ авиралтаа хийж байгаа бөгөөд өчигдөр таван мянган метрийн өндөрт байрлах баазаасаа хүү болон хөтөчийн хамтаар хөдөлжээ.
80 настай өвөө энэ сарын 24-нд Эверестийн оргилд гарахаар тооцож байна. Таван жилийн өмнө Балбын иргэн Бахадур Шерчан 76 насандаа Эверестийг байлдан дагуулж Гиннесийн номд бичигдэж байжээ.
↧