УИХ-ын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх Тавантолгойн нүүрсний орд газрыг иж бүрнээр нь ашиглах цогц төлөвлөгөөний нэг хэсэг “Эрдэнэс ТТ” ХК-ний Цанхийн зүүн хэсгийн уурхайг түшиглэн жилд 20 сая тоннын хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэр барих зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг өнөөдөр Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталжээ.
↧