Крымын Бахчисарай хотноо татар үндэсний их хуралдайг зарлан хуралдууллаа. Төлөөлөгчид Украинд болж байгаа үйл явдлын талаар хэлэлцэж, Крымын татаруудын автономит улс байгуулах тухай хэлэлцжээ. Их хуралдайд Татарстаны тэргүүн Рустам Минниханов, Оросын лалын шашинтнуудын Зөвлөлийн тэргүүн Равиль Гайнутдин нар оролцсон байна.
↧