ЭМШУИС-ийн хаалгаар ороход арааны шүлс асгарам кофе ханхлаад, сургуулийн хонгилоор алхаж явтал удалгүй бууз, хуушуур үнэртэнэ. Боловсролын байгууллага атал эгээ л хоол, зоогийн газартай андуурмаар болжээ, эднийх. Тус сургуулийн байранд долоон кофе, хоолны газар ажиллаж байгаа юм чинь ингэж үнэртэх нь аргагүй биз. Энэ байдалд оюутнууд нь таагүй хандаж, тэсэлгүй сургуулийнхаа фэйсбүүк хуудсанд сэтгэгдлээ үлдээсэн байна. “Хавар болоод мөнгө муутай хоолны мөнгө ч хомс байна. Ядаж байхад захирал энд тэндгүй кофе шоп нээж, хичээл хийж байхад хамаг анхаарал сарниулах юм аа” гэж бичсэнийг олон оюутан дэмжжээ.
↧