Хөшигийн хөндийд олон улсын шинэ нисэх буудал барих ажил саяхнаас үргэлжилж эхэлжээ.
Одоогоор онгоцны буудлын барилга, байгууламжийн газрыг тэгшлэх, суурь цутгах ажлыг долоон орны инженер, техникийн мэргэжилтнүүдээр удирдуулсан баг гүйцэтгэж байгаа гэнэ.
Оргил үед нь төслийн талбайд 1500 хүн ажилладаг аж. Тиймээс талбайдаа 1500 хүн амьдрах кэмп байгуулжээ. Төслийн багийнхан өнгөрсөн жилийн зургадугаар сарын сүүлчээр эхэлсэн барилгын ажлынхаа 6.25 хувийг дулааны улирал дуусахад амжуулна гэсэн зорилго тавин ажилласан байна. Гэвч өвлийн хүйт орж, ажлаа зогсооход нийт бүтээн байгуулалтын 7.35 хувийг гүйцэтгэжээ.
↧