Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Ц.Мөнх-Оргил “худалч”

$
0
0
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг Баянгол дүүргийг гэр бүлээрээ “атгасан” гэх мэдээлэл гарсаар буй. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийн эхнэр, ах дүү, хамаатан саднаараа тус дүүргийг удирдуулж яваа гэх. Тэгвэл С.Эрдэнэ сайд энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр “Миний нэр хүндэд халдах гэсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл” гэдгийг хэлжээ. Түүнийг тойрсон хэл ам тасрахгүй хөвөрсөөр буй. Дээр дурьдсанчлан “Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хошуу” гэхээс гадна “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв нэрийн дор оффис барьсан” гэлцээд байсан. Бүр Монголын сагсан бөмбөгийн холбоотой хүртэл нэр нь “хутгалдаж” яваа. Түүний аав Содномзундуй олон жил энэ спортод өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулсан учраас С.Эрдэнэ Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Ц.Мөнх-Оргилтой ярилцаж, аавынхаа анх зохион байгуулж байсан ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг түүний нэрэмжит болгох саналыг тавсан байна. Гэсэн ч Ц.Мөнх-Оргил гурван жил худал ярьж явсан учраас өөрөө аавынхаа нэрэмжит тэмцээнийг тусад нь зохион байгуулдаг болжээ. Энэ мэт олон гүтгэлэг түүнийг чиглэдэг гэдгийг тэрбээр хэлжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles