-УИХ-ын гишүүний туслах гэх ганган бүсгүй хөдөө орон нутагт гишүүнээ даган явжээ. Тэрбээр, хямсгар зан гарган, хөдөөгийн малчдын хоолыг голон хоол унд ч ууж идэхгүй нэлээд хэсэг явж гэнэ.
Гэтэл нэгэн өдөр малчин айлд буугаад байтал өнөөх хямсгар бүсгүй галын хажууд суун тавагтай боорцогноос аяганд хийгээд л идэж өгч гэнэ. Хямсгар нь ингэлтэй их хоол идэж байгаагүй учраас хүмүүс гайхан харж байтал өнөөх бүсгүй нэг том дүрлийтэл харснаа
“Ёооё боовшчихож” хэмээн хөлсөө арчсан гэдэг.
-УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллаж байсан аж. Тэрбээр, УИХ-ын гишүүний суудалд суух санаатай Х.Баттулга сайдыг дагаж явсан бөгөөд сайд юу хэлнэ, юу өмсөнө түүнийг нь дагаж дуурайж явдаг байсан аж.
Гэтэл нэг өдөр Баянхонгор аймгийн суманд уулзалт хийхдээ Х.Баттулга сайд түүнийг үг хэл гэжээ. Д.Ганбат гишүүн тун ч тэвдэн “Шинэ сум” төслийн талаар иргэдэд ярьж гэнэ. Гэтэл эрхэм гишүүн маань танигдахын аргагүй болгоно гэж хэлэх гээд “Би танай сумыг жинхэнэ орвонгоор нь эргүүлнэ” хэмээн заал дүүрэн хүнийг хөгжөөж орхиж гэнэ.
↧