Манай улсад ДОХ-ын вирусийн халдвартай 158 дахь хүн өнгөрсөн сарын 31-нд бүртгэгдлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаныхан өнгөрсөн гуравдугаар сард халдвар авах эрсдэлт бүлгийнхний дунд судалгаа явуулжээ. Ингэснээр 20-40 насны таван хүн ДОХ-ын вирусийн халдвар тээж явааг илрүүлсэн байна.
↧