Шүлхийн дэгдэлтийг зогсоож чадсан ч анхаарч үзэх олон асуудал байгааг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар онцоллоо. Тухайлбал, Мал эмнэлэг, үржлийн газрын хариуцлагагүй ажиллагаанаас үүдэн вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн. Улсын ариун цэврийн төв лаборатори энэ удаагийн өвчлөлийг “А” хэвшлийн вирусээр үүсгэгдсэн гэж тодорхойлсон.
↧