Софи Олдридж гэх бүсгүй хүүхдээ төрүүлэх хүртлээ өөрийгөө бие давхар гэдгээ мэдэлгүй явжээ.
Шөнө дундын үед түүний гэдэс хүчтэй базалж, нуруугаар нь өвдөх үед тэрээр гэрийнхэнтэйгээ эмнэлэгт ханджээ. Эмнэлэгт очиход өвдөлт нь гайгүй болсон учир байдлыг сайн ойлгоогүй эмчээс “нурууны өвчиндөө” зөвлөгөө авч гэр лүүгээ буцжээ. Гэтэл төд удалгүй өвдөлт илүү хүчтэй мэдрэгдэхэд эмнэлэг рүү дахин явжээ. Замдаа түүний ус гарч эмнэлэгт очсоноос хойш 30 минутын дараа тэрээр 2,2 кг эрүүл саруул хүүтэй болсон байна.
Гэнэтийн цочролд орсон 20 настай бүсгүй төрөхийн үеийн үйл явцаа сайн санахгүй байгаа аж. “Хэвлийгээр хүчтэй базалж би эмнэлэгт хандсанаа санаж байна. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Гэтэл нэг сэргэтэл гар дээрээ хүүхэд тэврээд эмнэлгийн орон дээр хэвтэж байсан” гэжээ.
Софи Олдридж өөрийгөө жирэмсэн гэж мэдээгүй нэг шалтгаан нь түүний гэдэс томорч, их жин нэмээгүй аж.
↧