Юуг тансаг хэрэглээ гэх вэ? гэсэн асуултад тохирох тодорхойлолт алга. Хар ухаанаар бодоход өндөр үнэтэй, заавал хэрэглэх албагүй хоол хүнс, төрөл бүрийн амттан, ганган чамин эд хэрэглэл л дээрх асуултын хариулт байх болов уу. Өндөгний үнэ өсөж, ширхэг нь 400 төгрөгт хүрэхэд “Өндөг үнэтэй бол авахаа больчих л доо” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн. Тэгвэл цагаан будаа өндөр үнэтэй болчихлоо авахаа болих уу, Ерөнхий сайд аа.
↧