Ийм нэг салаа сонголтын ирмэг дээр Монгол Улс ирчихжээ. Эдийн засгийн байдал хүндэрсэн, хүндрээгүй хэмээн маргаж, хэн нэгнээ буруутгах гэж хичээх зуур түшээд геополитикийн асуудлаа мартаад байна.
Манай эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хамааралтай. Газар дорх баялаг хэмжээ хязгаартай учраас ганц салбараас хараат эдийн засагтай явж болохгүй гэдгийг төрийн удирдлагууд эрх биш ухаарч эхэлсэн. Тиймээс хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэржилтийн бусад салбарыг хөгжүүлэх том зорилго тавьчихаад ажиллаж буй. Мэдээж зүйтэй. Гэвч энэ бол зөвхөн тогоон доторхоо харсан бодлого.
↧