"Гудамж"төслийн хүрээнд Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудтай холбосон 0.45 км шинэ замыг ирэх тавдугаар сараас эхлэн барихаар төлөвлөж, зураг төслийг нь гаргажээ.
Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбох юм байна.
Энэхүү зам ашиглалтад орсноор Цэцэг төв, Нэгдүгээр сургуулийн өмнөх гурван замын уулзвар дөрвөн замын уулзвар болох аж. Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх юм байна.
↧