Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Б.Наранхүү гишүүн паркийн газар дээр 68 давхар цамхаг сүндэрлүүлэх нь

$
0
0
Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэх “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээлэл infomongolia.com сайтад гарчээ. “Монголд хамгийн өндөр гэгдэх 68 давхар барилгыг Никкэн Сэккэй групп барихаар боллоо” гэсэн гарчигтай уг нийтлэлд дурьдсанаар энэхүү барилгын захиалгыг “Мон-Уран” компани өгсөн аж. Нэг компанийн хувьд барилгын захиалга өгөх нь энгийн асуудал мэт боловч энэхүү баригдах газрынх нь байршил олны анхаарлыг татсан, маргаантай асуудлыг нэг учраас энэ удаад онцоллоо. Манай сонин хүүхэд залуучуудын тодотголтой барилга обьект, цэцэрлэгт хүрээлэн, кино театрын газар хэнд хэрхэн очсоныг цувралаар хүргэж байгаа энэ үед Хүүхдийн паркийн газарт энэхүү барилга баригдах нь гэж яригдаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Төрийн гэх тодотголтой ч хувьчлагдаж, худалдагдаад дуусч байгаа газруудын нэг болсон Хүүхдийн паркийн газрын хувь заяа ийнхүү шийдэгдэж байгаа бололтой.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles