Юнител групп, Самсунг корпорацийн түншлэлийн хүрээнд Samsung Galaxy S5 гар утасны нээлтийг 2014 оны 4-р сарын 4-нд хийх гэж байна.
Өнгөрсөн онд “Samsung Hello” хөтөлбөрийг хэрэгжүүлж Samsung Galaxy S4, Samsung Galaxy Note3 утаснуудын нээлтийг зохион байгуулж, дэлхийн 140 улстай нэгэн зэрэг нээсэн билээ. Харин энэ удаад Төв Азийн орнуудаас анх удаа Samsung Galaxy S5 гар утасны нээлтийг хийж, монголчууддаа дэлхийн брэндийн сүүлийн бүтээлийг хүргэж байна.
↧