Иргэдийг орон сууцжуулах асуудлаар Сингапур улс томоохон амжилтад хүрсэн бөгөөд Сингапурын иргэдийн 85% нь төрөөс барьж байгуулсан орон сууцанд амьдардаг.
Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагыг нь Орон сууцжуулалт, хөгжлийн зөвлөл гэдэг. Орон сууцжуулалт, хөгжлийн зөвлөл олон нийтийг боломжийн үнээр орон сууцаар хангах зорилгоор эдгээр сууцуудыг бариулдаг бөгөөд тэдгээрийг иргэд Хуримтлалын төв сан хэмээх нийгмийн даатгалын сангийн дэмжлэгтэйгээр худалдан авдаг.
↧