Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Цагдаагийн шинэ дүрэмт хувцсыг Туркт хийлгэжээ

$
0
0
Цагдаагийн зарим ажилтан өчигдрөөс шинэ дүрэмт хувцас өмссөн байхыг та анзаарав уу. Хууль зүйн сайд, ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн ажилтнуудын дүрэмт хувцасны загварт өөрчлөлт оруулжээ. Цагдаагийнхан шинэ дүрэмт хувцсаараа өнөөдрөөс жигдэрэх юм байна. Дүрэмт хувцасны загварыг хэн гаргасныг цагдаагийнхан мэдэхгүй байсан т өдийгүй тэдэнд хальт мөлт үзүүлсэн болоод бөөнөөр нь үйлдвэрлэжээ. Манайд цэргийн оёдлын “Бөртэ” хэмээх том үйлдвэр уг нь бий. Гэтэл цагдаагийнхан шинэ дүрэмт хувцсаа Туркт оёулсан гэх. Ерөнхийлөгчөөсөө эхлээд үндэсний үйлдвэрээ дэмжих уриалга гаргаад байгаа. Ерөнхий сайд Цагаан сар дөхөхөөр эсгий улавчнаас эхлээд дээл хувцас, ноолууран эдлэл үзүүлж, үндэсний үйлдвэрээ дэмжихийг олон нийтэд уриалдаг, сурталчилдаг. Гэтэл Засгийн газрынх нь харьяа нэг агетлагийнхан дотоодын үйлдвэрээ үл тоон олон мянган ширхэг дүрэмт хувцсаа гадаадад оёулсныг юу гэж ойлговол зохилтой вэ. Өнгөрсөн онд гэхэд цагдаагийн ажилтнуудын дүрэмт хувцас хийлгэхэд найман тэрбум төгрөг зарцуулсан гэхээр маш их мөнгө гадагш урсгах нь тодорхой. Шинэ дүрэмт хувцас нь хар өнгөтэй байх юм байна. Дүрэмт хувцасыг заавал богино түрийтэй гутал дээр өмсөх аж. Гэтэл цагдаагийнхан үүнд ихэд дургүй байсан бөгөөд “хөл байнга чийгтэй явах юм байна” гэцгээж байсан. Дээрээс нь шинэ дүрэмт хувцасыг нийллэг эдээр хийсэн нь манайх шиг оронд тохиромж муутай гэж шүүмжилж байна лээ. Д.Дагва

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles