Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Цэвэр агаар” сангийн хэрэг задарч, холбогдогч нь нэмэгдэж болзошгүй

$
0
0
Хүргэнээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллуулж, эхнэрийнх нь “Говь повер” хэмээх компанийг 17 тэрбумын тендерт шалгаруулсан гээд манай Ерөнхий сайдыг тойрсон томоохон хэрэг мандаж байсныг хүмүүс мартаагүй байх. Засгийн газрын жолоог атгасан цагаасаа Үндсэн хуулийн цэцээс эхлээд хууль хяналтын байгууллагуудыг нэлээд ажилтай байлгаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэр бүлийг тойрсон бас нэг хэрэг маргаан ойрын үед дэгдэх бололтой. Хэрэв хууль хяналтын байгууллагынхан, шүүх шударга байж чадах юм бол тэр шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, дараад өнгөрч ч магадгүй юм. Эхнээсээ ийм байдал ажиглагдах болсон талаар учир мэдэх хүмүүс, хууль хяналтын байгууллагын зарим ажилтан өгүүлж байсан. Хэвлэлд өгсөн тэдний заримынх нь ярилцлагаас үзвэл ийм дүгнэлт хийж болохоор юм билээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles