Авто тээврийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Т.Болдбаатартай ярилцлаа.
-Танай байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг нь техникийн хяналтын үзлэг байдаг. Энэ талаар тодорхой ойлголтыг тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өгнө үү?
-Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил манай байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг л дээ. Манай улс 1950-иад оны дунд үеэс эхлэн кампанчилсан хэлбэрээр богино хугацаанд тээврийн хэрэгслээ тоолж, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг хийдэг байсан. Тухайн үед 5000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байлаа. Харин 2000 онд 80 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй болсон. Тээврийн хэрэгслийн тоо жил бүр 10 гаруй хувиар өсч түүний ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдэж эхэлсэн.
↧