Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2014.04.07/ өглөө 9.00 цагт гишүүдийн 71.4 хувь нь хүрэлцэн ирснээр үйл ажиллагаагаа эхэллээ. Хаврын чуулганы ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Улсын Их Хуралд суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл, Монгол Улс дахь гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн нар, албаны бусад хүмүүс оролцов.
↧