Биед харшилж буй эм болон хүнсний бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэснээр үхэж ч болзошгүй аюул учирдагийг та мэдэх үү?
Идэж буй хоол хүнснээс харшлах нь даамжрах энэ үзэгдлийг анагаах ухаанд Анафилакси гэдэг аж.
Энэ нь бие даасан өвчин биш бөгөөд хэд хэдэн эрхтэн тогтолцоог хамарсан хам шинж гэж үздэг байна.
Өөрөөр хэлбэл ямар ч шалтгаанаар үүсэж болдог, яаралтай эмнэлгийн тусламж шаарддаг, үхэлд хүргэх аюултай эмгэг юм.
↧