Нийслэлд төрийн өмчийн 114, төрийн бус өмчийн 89, нийт 203 сургууль ажиллаж байна. Эдгээр сургуулиуд өөр өөр менежмент хөгжүүлэн ажилладаг.
Сургууль бүрийн сайн арга туршлага, соёлыг судлан түгээх, хуваалцах, улмаар сургуулийн удирдах ажилтны ур чадварыг хөгжүүлэх зорилгоор энэ хичээлийн жилээс эхлэн “Сургуулийн менежментийн туршлага солилцох” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
↧