Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Д.Цэгээнжав: Манай салбарын нэг хэсэг нь зах зээлийн, нөгөө нь социализмын зарчмаар явж байна

$
0
0
Монгол Улсын хүний гавьяат эмч, зүрхний мэс засалч, шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэгээнжавтай эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр амьдралынхаа 36 жилийг энэ салбарт зориулсан бөгөөд сүүлийн 28 жил Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасагт ажиллаж байгаад гурван сарын өмнө гавьяаныхаа амралтад гарчээ. Гэсэн ч тэрбээр “Бумаа санаа” хэмээх хувийн эмнэлэг байгуулан, зүрхний бүх төрлийн эмгэгийг оношилж, эмчилж, хүн ардынхаа эрүүл мэндэд тус хүргэсээр байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе. -Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдээсэй гэж ард түмэн хүлээх болсон. Энэ салбарт олон жил хүч хөдөлм өр, оюун ухаанаа зориулан ажиллаж байгаа таны бодлыг сонсмоор санагдлаа. Шинэчлэлийг юунаас эхлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ? -Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл нь санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэнээс хамаарна. Үүний гол цөм нь эмнэлэг, үйлчилгээний нэр төрлийн өртгийн тооцоог олон улсын жишгээр хийх явдал юм. Ингэж чадвал эмнэлгүүд эдийн засгийн стандарт боловсруулж, бүх үйлчилгээнд нэвтр үүлэх боломж бүрдэнэ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles