Интернэт өндөр хөгжсөн энэ үед гудамжинд та биеэ эвтэйхэн авч явахгүй бол хэн нэгний утасны дуранд шууд өртөнө. Хэрвээ өртчихвөл тэгээд л “од” болж байгаа нь тэр дээ.
Замын цагдаагийн газрын фэйсбүүк хуудас болох “Paparazzi+Traffic”-т иргэд өөрсдийн авсан гэрэл зургаа буулгадаг. Урсгал сөрөгчид, автомашинаа хүссэн газраа байрлуулагчид гээд замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдийг тэд баримтжуулан Замын цагдаагийнханд хүргэдэг нь ач холбогдлоо өгсөөр байна.
↧