УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, Сангийн сайд Ч.Улаан ажлын ачааллаас шалтгаалж, дэд даргын албыг хаших боломжгүй буйгаа уламжлаад, оронд нь өөр хүн томилж өгөхийг бүлгийнхэндээ албан ёсоор мэдэгджээ. Бүлгийнхэн түүний хүсэлтийг хүлээн авч, өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг бүлгийн дэд даргаар томилсон байна.
↧