Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн мэдээлэл, хууль, эрх зүйн зөвлөгөө авах боломжгүй, цаг завгүй иргэдэд чиглэсэн эрх зүйн сурталчилгааны хөдөлгөөнт цэг буюу хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх, эрх зүйн мэдээллийг иргэдэд хүргэх үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг.
Уг ажлын хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт буюу Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт “Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны хөдөлгөөнт цэг”-ийг тухайлсан өдрүүдэд ажиллуулах юм.
↧