“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 122 км хурдны зам барихаар төлөвлөсөн.
Эхний ээлжинд Туул голын эрэг дагуу хэвтээ тэнхлэгээр 33 км замын ажлыг эхлүүлэх бөгөөд албан ёсны нээлт өнөөдөр болох юм байна.
Нээлтийн ажиллагаа Баянзүрхийн товчооны баруун тал буюу Туул голын гүүрний хажууд болох гэнэ.
Хурдны замын барилгын ажлын гүйцэтгэгчээр Үндэсний авто замын компаниудын нэгдэл буюу “Эм Си Си Си”, зураг төслийг “Эм Си Пи Си” ХХК боловсруулжээ.
↧