Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины зүүн бүс нутгийн Донецк, Луганск, Харьков хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Жагсагчид орон нутгийн төрийн захиргааны байруудыг хяналтандаа авч, орой дээр нь ОХУ-ын төрийн далбааг байрлуулсан юм. Эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Украины эрх баригчид зүүн бүс нутагт жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгаа нь иргэний дайнд хүргэж болзошгүй.
↧