Нийслэлийн иргэдэд үлгэр дуурайл болж, амьдарч буй орчноо цэцэрлэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрийн хашааг үзэсгэлэнт ногоон төгөл болгож тохижуулсан Чингэлтэй дүүргийн иргэн Я.Лхагвас үрэн манай өнөөдрийн “Эко элч” буланд уригдлаа.
-Та хашаагаа хэзээнээс цэцэрлэгжүүлж эхлэв?
-Би 2006 оноос Дамбадаржаагийн энэ хашаандаа гэр бүлийн хамт амьдарч байна. Энэ хугацаанд орчноо эрүүл, ногоон байлгах үүднээс мод, цэцэг, зүлэг, төрөл бүрийн бут сөөг тарьж ургуулсан. Одоо манай 700 ам метр хашааны 600 гаруй нь бүрэн цэцэрлэгжиж, нарс, гацуур зэрэг 5-6 төрлийн 20-иод мод, чимэглэл, чацаргана, монос, өрөл, голт бор, тэхийн шээг, нохойн хошуу зэрэг жимсний бут сөөгтэй боллоо.
↧