Өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгел манай улсад айлчилна. Тэрээр Япон, БНХАУ-д айлчилсны дараа Монголд ирж байна. Түүний арав хоногийн айлчлал Монголд өндөрлөнө.
Чак Хэйгел БНХАУ-ын боомт хот Чиндаод эхлээд газардан, тус улсын анхны онгоц хөөргөх хөлөг онгоцыг үзэж сонирхжээ. Тэрээр энэ хөлгийг үзсэн анхны, гадаадын, өндөр дээд албан тушаалтан болж байна. Энэ хөлөг дээр 2000 орчим цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа юм.
↧