Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод болгох зорилго бүхий “Нээлттэй шүүх” төсөл хэрэгжээд жилийн хугацаа өнгөрлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төсөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрны нэгдүгээр давхарт ажиллаж буй юм.
Жилийн хугацаанд энэ танхимаар 1503 иргэд, оюутан, сурагчид ирж үйлчлүүлсэн байна.
↧