“Байранд ормоор байна. Яаж мөнгөтэй болох вэ” гэж Ерөнхий сайдаас асуувал “Тэгж тансаглахаа болиорой. Гэр гэж сайхан сууц байхад” гэж загнах болов уу.
Гэр хорооллоос орон сууцанд нүүж орох, хуучин байраа зарж банкны урьдчилгаанд өгөөд шинэ байранд орох гэсэн хүн олон. “Байраа зарах гэтэл борлогдохгүй байна. Нэг ч хүн сонирхож ч утасдсангүй” хэмээн танил маань ярингаа “Байр авах хүн байвал хэлээрэй” гэж захив. Энэ бол ганцхан түүнд тохиолдож буй гачлан биш.
Орон сууцны зах зээл ороо бусгаа цагийн салхинд цохиулчихжээ. Бэлэн мөнгө тоолоод байр авах хүн олдохоо байсан нь бэлтэй цөөнхийн орон сууцны хэрэгцээ ханасных. Нэг хүн 50 гуталтай байж болох ч 50 байраар яах билээ дээ.
↧