Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Татварынхны хэргийг дэнслэх хугацаа ойртов

$
0
0
Татварын вант улсыг тойрсон хэрэг сүүлийн хагас сарын хугацаанд үргэлжилж байна. Тодруулбал, Үндэсний татварын ерөнхий газар (ҮТЕГ)-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх тэргүүтэй түүний гэр бүлийнхэн, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн нарын хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газар (АТГ) шалгаж, энэ сарын эхээр прокурорын байгууллагад хэргийг шилжүүлсэн байдаг. Харин тус байгууллага мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлийн явцад илэрсэн гэх тэдний зарим нэг үйлдлүүдэд буюу хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл, хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйлчлэлээр нь яллах дүгнэлт үйлдэх юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles