Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хуучны багийн төвийн хувь заяаг “Шинэ сум” давтах вий

$
0
0
Ганц байшин бариад тууз хайчилж байгаатай харьцуулбал бүтээсэн шиг бүтээсэн “Шинэ сум” бодитой, бас бахдам. Ийнхүү Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд орчин үеийн дэвшилтэт технологиор захиргаа, эмнэлэг, сургууль сүндэрлэж, халаалтын зуух, дэд станц, цэвэрлэх байгууламж, авто зам, явган хүний зам, талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг зэрэг инженерийн байгууламж, дэд бүтэц бий боллоо. Эдгээрийг дагаж бий болно хэмээн тооцож буй өөдрөг, гэрэл гэгээтэй, аятайхан төсөөлөл, дүр зураг хамгийн чухал нь. Нутаг олноо орхиж, хүний олон бараадсан хүмүүс эргэн ирж, хөдөөгөө хөгжүүлэхийн сацуу Улаанбаатарын нуруу тэнийж, хот шиг хот байх боломж бүрдэнэ гэсэн алсын хараа “Шинэ сум”-ынх. Гарцаагүй сайн хэрэг. Магадгүй бусад сумынхан атаархаж байгаа биз. Гэвч тэнд хүн ирж амьдрах болов уу гэсэн гунигтай бодол төрөх юм. Баянлиг, Бууцагаан сумынхан хөдөөг эзгүйрүүлж, төв бараадсан их нүүдлээс хоцроогүйг 2000 оноос хойш тогтвортой цөөрсөн хүн амын тоо нь харуулж буй.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles